ЭМЯ: Гуравдугаар сард өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

2021 оны 02 сарын 05

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14283 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд 38 хүнээс халдвар нэмж илэрсэн гэдэг мэдээллийг өгсөн. Халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэдсэн байна. Мөн үеэр дараах асуултад хариулт өглөө.


-Гуравдугаар сард халдварын тохиолдол дахин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үед эрүүл мэндийн байгууллага бэлэн байгуу юу? Бэлтгэл хангаж чадсан уу?

-Гуравдугаар сард өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа гэдэг нь үнэн. Үүнийг дархварзүйн муруй өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас харж болно. Хоёрдугаарт хавьтлуудыг тоо, тусгаарлалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гуравдугаарт математик загварчлалаар УОК, ЭМЯ-ны эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр халдвар нэмэгдэх прогноз, хэтийн төлөвлөгөө гаргаж, цаашдаа авах арга хэмжээнийхээ чиглэлийг гаргаж явж байна. Дөрөвдүгээрт дархвар судлалын хувьд улаан, ногоон байдлаараа ямар үе шатандаа явааг гаргаж байгаа. Энэ бүх аргуудаас харахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Үүнтэй холбогдуулан халдвар эсэргүүцэх арга хэмжээ, ажиллах эмч, эмнэлгийн ажилчдын нөөцийг бэлдэж, судалгаа гарган тооцож байдаг. Монгол Улсад нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан 57 мянга гаруй байгаа. Үүнээс нарийн мэргэжлийн дархвар судлаач улсын хэмжээнд 120 гаруй байгаа. Эрчимт эмчилгээний 100 гаруй эмч, халдвартын эмчилгээний 80 орчим мэргэшсэн эмч нар ажиллаж  байна. Энэ нь хүн амын 31 мянган хүн өвчлөхөд хангалттай. Цаашдаа нөхцөл байдлын хүндрэл их өндөр байдалд хүрвэл тэтгэвэрт байгаа эмч нар, өөр байгууллагад ажиллаж байгаа эмч нарыг дайчлан ажиллах төлөвлөгөөг ЭМЯ-ны Хүний нөөцийн хэлтсээс гаргасан төлөвлөгөө судалгаатай байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.176.241) 2021 оны 02 сарын 05

ӨРХИЙН ЭМЧ НАР ӨРХӨДӨӨ БАЙЖ БАЙХГҮ БОЛ БҮР ХАНДАХ Ч ХҮН ОЛДОХГҮЙ БОЛНО. ХАРИН ЭМИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗААВАЛХУРУУНЫ ХЭЭ ТАВЬЖ КОД АВДАГ ЧИНЬ ЭРСДЭЛ ДАГУУЛААД БАЙНА.

0  |  0
ЗОЧИН(66.181.176.241) 2021 оны 02 сарын 05

ОРУУЛЖ ИРЭХГЭЭД БАЙГАА АСТРА-ЗЕНЕКА ВААКЦИНЫГ 65 НАСНААС ДЭЭШ ХҮМҮҮСТ ТАРИХГҮЙ БАЙХЫГ ГАДНЫ ОРНУУДАД АНХААРУУЛААД БАЙНА. ЭНЭТХЭГ УЛСААС ОРУУЛЖ ИРЭХ ВАКЦИН ЧЬ ЭНЭ ВАКЦИН БИЗ ДЭЭ. НЭР НЬ ӨӨР БОЛХОННООС

0  |  0
Zochin(202.179.26.185) 2021 оны 02 сарын 05

Bolowsrol in said tanhimaar hicheel oruulna geed baigaag yu geh we ed chin hvvhdvvdshvde... .

0  |  0
Zochin(202.126.88.37) 2021 оны 02 сарын 05

Тэгээд боловсролын сайд нь хичээл танхимаар оруулна гэд эргуу юу монгол хунийг устгах бодлого уу

0  |  0
Зочин(66.181.176.26) 2021 оны 02 сарын 05

Бусад оронд вакцинжуулалтын үр дүнд халварын тоо огцом багасч байна, ОХУ гэхэд л 5 сард бух хөл хориогоо цуцлах төлөвтэй гэж мэдэгдэж байна, гэтэл Монголд анхан шатны шинжилгээ авах, хөо хорио тогтоох гээд л ноцолдоод цаг хугацаа алдаад байгаа юм биш үү, эсвэл вакцин авах мөнгө дээрээ л гацсан юм уу

0  |  0
дуурэг(202.21.113.146) 2021 оны 02 сарын 07

дүүргийн эмнэлгүүдийн эмч нарыг оролцуулаачээ, дүүрэг дээр өвөлжингөө бараг ажилгүй шахам олон эмч нар зүгээр суугаад л цалингаа бүтэн аваад байгааг мэдэж байгаа юу

1  |  0
ААААА(183.177.99.228) 2021 оны 02 сарын 05

тархвар гэж бичиж болдоггүй юм уу\n

0  |  0
Top