Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.07, 11:00 цаг)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Улаанбаатарт 1187 тохиолдол боллоо. 14 хүн эдгэрч гэртээ гарлаа. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1513 тохиолдол бүртгэгдсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд коронвирусний батлагдсан тохиолдол 2023 болсон. Үүнээс 1463 буюу 72.3 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 547 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүн 1, хүнд 5, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ