Уртын тээврийн 128 жолоочийн PCR сөрөг гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллийг өглөө.  /2021.02.07/

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 34 тохиолдол бүгд Улаанбаатарт батлагдсан. Нийслэлийн хэмжээнд 11 голомт өндөр идэвхтэй байна. Халдвар гэр бүл, хамт олны хүрээнд дамжих эрсдэл өндөр хэвээрээ байна. Сар шинийн баяр цаг хугацааны хувьд дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хөл хөдөлгөөн гадуур их байна. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед цахимаар золгох, ойр дотны хүмүүсээ эрсдэлээс сэргийлэх хэрэгтэйг дахин анхаарууллаа.

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг нийслэлийн хэмжээнд 14 обьектод 3867 м2 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын уртын тээврийн 128 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарлаа гэв. 

Top