ХӨСҮТ: 14 хүн эдгэрч гэртээ гарлаа

2021 оны 02 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.07, 11:00 цаг)


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусээр өвчилсөн 14 хүн эдгэрч гэртээ гарлаа. Монгол Улсын хэмжээнд нийт коронавирусний батлагдсан тохиолдол 2023 болсон. Үүнээс 1463 буюу 72.3 хувь нь эдгэрсэн байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Улаанбаатарт 1187 тохиолдол боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1513 тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 547 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүн 1, хүнд 5, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн байна.

Ихэвчлэн БГД, БЗД, СХД-т хорооллуудад өвчлөлийн тохиолдууд бүртгэгдсэн гэв. 

Top