Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллийг өглөө. /2021.02.07/
Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 улс оронд нийт 128 сая тун коронавирусний эсрэг вакцин хийгдээд байна. Өдөрт дунджаар 4.6 сая хүн вакцин тариулж байна. Коронавирусний эсрэг вакцин нь халдварын тархалтыг хязгаарлах, хөнгөн өвчлөх, хүндрэл, эндэгдлийг бууруулах ач холбогдолтойг тодотголоо.
Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 34 тохиолдол бүгд Улаанбаатарт батлагдсан. Нийслэлийн хэмжээнд 11 голомт өндөр идэвхтэй байна. Халдвар гэр бүл, хамт олны хүрээнд дамжих эрсдэл өндөр хэвээрээ байна. Сар шинийн баяр цаг хугацааны хувьд дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хөл хөдөлгөөн гадуур их байна. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед цахимаар золгох, ойр дотны хүмүүсээ эрсдэлээс сэргийлэх хэрэгтэйг дахин анхааруулав.
Улаанбаатар хотын тархвар зүйн муруй огцом өсөлттэй байгааг графикт тулгуурлан тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Манай улсад 2хон сая тун байхад л хангалттай гээ биздээ. Арай л бишээ нээрээ. Вакцинаа хурдан оруулж ирэхгүй бол болохоо байлаашд. Заавал бүгдийг нь өвчлүүлж байж хийхгүй бол болохгүй байгаа юм байхдаа.