Xөл хорионы үед 420 мянган өрхөөс шинжилгээ авч чадах уу

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хоёрдугаар сарын 11-ний өглөөний 06 цагаас эхлэн 12 хоног хатуу хөл хорио тогтоох болсноо дуулгасан. Энэ хугацаанд нийслэлийн 420 гаруй мянган өрхийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулж, коронавирусний цар тахлын голомтыг хумина гэж байсан юм. Тэгвэл өнгөрөгч бямба гарагийн орой Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар болон албаны хүмүүс шөнийн хоёр цаг болтол Эрүүл мэндийн яаман дээр хуралдсан байна.

ХӨСҮТ-ийн мэдээллээр өдөрт 10-15 мянган иргэнд шинжилгээ хийж байгаа гэдгийг өдөр бүрийн мэдээллийн цагаараа онцолдог. Тэгвэл 12 хоногийн хугацаанд 120 мянгаас 180 мянган өрхөд шинжилгээ хийх боломжтой. Гэсэн ч Улсын онцгой комиссын мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчийн асуултад хариулахдаа 420 мянган өрхөд шинжилгээ хийж амжина гэдгийг мэдэгдэж байв. Нэг өдөрт 35 мянган өрхийг шинжилгээнд хамруулна гэсэн үг. Гэсэн ч бямба гарагийн оройн хуралдааны үеэр энэ асуудал маргаан дагуулсан аж. Учир нь Эрүүл мэндийн яамны зүгээс энэ хугацаанд 100 мянган өрхөд шинжилгээ хийх боломжтой гэжээ. Лабораторийн хүчин чадал болон PCR шинжилгээний сорьцын нөөц тааруу байгаа тул 420 мянган өрхөд шинжилгээ хийх боломжгүй гэдгийг С.Энхболд сайд хэлсэн байна. Шадар сайд С.Амарсайхан үүнд нь бухимдсан аж.

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын зүгээс энэ хөл хорио халдварыг хумих хамгийн том боломж гэдгийг өмнө нь онцолж байсан. Аль болох хөл хорио тогтоохоос зайлсхийж эдийн засгаа, бизнесээ дэмжсэн шийдвэр гаргаж ажиллана гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл хөл хорионы үед хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл тааруу байгаа нь хүндрэл учруулж мэдэхээр байгаа юм. Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хатуу хөл хорионы дэглэмийг хангуулж, төлөвлөгөөгөө танилцуулсан ч эрүүл мэндийн салбарын нөөц боломж тааруу байгаа аж. Саяхан ажлаа авсан С.Энхболд сайдыг буруутгах аргагүй юм. Өмнө нь нэг жилийн хугацаанд бэлтгэл хангуулах ёстой сайд нарын ажлын үр дүн үүнтэй шууд уялдаж байна.

Өмнө нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт “0” зогсолт хийж байгаад өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулан тархалтыг зогсоосон бол Улаанбаатар хотод үүнийг хэрэгжүүлж өрх бүрээс шинжилгээ авах санал гаргахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар нар дэмжсэн ч Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон зарим албаны хүмүүс эсэргүүцсэн тул зогсож байсан гэдэг. Тэр алдаа дахин давтагдаж мэдэхээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг(150.129.143.50) 2021 оны 02 сарын 09

Амарсайхан мал буузыг 20 мин биш 10 минутанд болго гэж тэнэгтэх юм даа

0  |  0
зочин (202.9.46.121) 2021 оны 02 сарын 09

Амарсайхан дарга аа??? албадаж болохгүй шүү .Харин шинжилгээний оронд хөл хориог цэрэг цагдаагийн хүчээр маш хатуу дэглэмтэй жинхэнэ хорио болгох нь зөв.

2  |  1
зочин (202.9.46.121) 2021 оны 02 сарын 09

Хөл хорионоос буюу оршин суудаг байраасаа зугтаж хашаа байшин зусланд очсон олон зуун иргэдийг яах вэ. 12 хоночхоод байрандаа ирнэ .Ийм байрны иргэдээс шинжилгээ авах хэрэг байна уу.Шинжилгээ цөөхөн цагийн асуудал, мэргэжлийнхэн хөл хорио дэглэм хоёр л үр дүнтэй гээд байгаа шүү дээ.

0  |  1
Зочин(202.131.244.234) 2021 оны 02 сарын 09

Хайран хөрөнгө, дэндүү их ачааллавалЭМн байгууллага сөхөрнө. Энэд лабораторийн ажилчид тоног төхөөрөмж орно! Ухаантай хүн бол ойлгомоор сон. Хэт өндөр ачааллавал лаборантууд ядарна, яадархаар алдаа гарах магадлал ихэснэ! Хариу 100% байтугай 50-60% н үнэн зөвийн магадлалтай болж буурна, энэ бол их эрсдэл. Өчнөөн тэрбум хөрөнгө ингэж үргүй үарж байсанд орвол вакцин яаралтай аваад тарь, харин тарихдаа эхлээд шинжилгээг нь ав, ачаалалыг бууруулахгүй бол үр дүн нь багасна! Харин хөл хорио бол зайлшгүй хэрэгтэй, ганц зорона ч биш бүх халдварт өвчнийг барих ганц арга хөл хорио, маск зүүх, гараа угаа

2  |  1
LENIN(124.158.83.135) 2021 оны 02 сарын 09

chadaxgui xezeech,hudlaa bultrees oor yum xj chadaxgui,amarsaixan ogtsorson deer shuu

0  |  2
Зочин(66.181.188.30) 2021 оны 02 сарын 09

Хучин чадал нь зурэхгуй байхад дээрээс албадаж болохгуй ээ Тэрнээс болж хариуцлага алдаж эмч нар хамгаалах хувцасаа сольж чадахгуй халдвар тарах эсвэл авсан шинжилгээг хооронд нь хольж солих юм гарч болноМэргэжлийн хумуусийн угийг сонсох хэрэгтэй Ятэгээд ч зоерхон одрийн дараа шинжилгээний дун хучингуй боло

0  |  2
Top