Шинжилгээг 1-8 цагийн хугацаанд хийдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна. 

Мэдээллийн үеэр Х апартментын оршин суугчдыг ямар учраас олон хоног тусгаарласан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө. 

Тэрбээр "Коронавирусний батлагдсан тохиолдол гарсан даруйд ойрын хавьтлыг тусгаарлана. Ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж байгаа. Хоёр дахь хавьтлаас Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан шинжилгээ аваад хариу гартал гэртээ байхыг зөвлөж байгаа. Х апартментын оршин суугчдаас шинжилгээ авсан өдөр нэлээд олон шинжилгээ байсан тул оройдоо шинжилгээний хариу гарч хөл хориог цуцалсан. Шинжилгээний явцад эерэг сорьцийг баталгаажуулах шаардлагатай байдаг тул зарим үед хугацаа урт болно.

Шинжилгээний хугацаа гурван янз байгаа. Нэг цагийн дотор хариу нь гардаг шинжилгээний аппаратны багтаамж бол нэг удаад нэгээс хоёр хүний сорьцийг шинжилнэ. Хоёрт, яаралтай шинжилгээний аппарат маш цөөхөн сорьцийг шинжлэх боломжтой. Энэ шинжилгээний хариу 3-4 цагийн дотор гардаг. Хэдэн мянган хүний сорьцийг авч байгаа шинжилгээ бол 8-аас дээш цаг хийнэ. Хийж байх явцад баталгаажих шаардлагатай сорьц гараад ирвэл нэлээд хугацаа орно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top