Халдвар идэвхтэй байгаа ХОРООД

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

Өнөөдөр Улаанбаатар хотод 50 тохиолдол шинээр бүртгэгдэн, Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 2073 боллоо. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө. 

Тэрбээр "Шинжилгээний хугацаа гурван янз байгаа. Нэг цагийн дотор хариу нь гардаг шинжилгээний аппаратны багтаамж бол нэг удаад нэгээс хоёр хүний сорьцийг шинжилнэ. Хоёрт, яаралтай шинжилгээний аппарат маш цөөхөн сорьцийг шинжлэх боломжтой. Энэ шинжилгээний хариу 3-4 цагийн дотор гардаг. Хэдэн мянган хүний сорьцийг авч байгаа шинжилгээ бол 8-аас дээш цаг хийнэ. Хийж байх явцад баталгаажих шаардлагатай сорьц гараад ирвэл нэлээд хугацаа орно" гэлээ. 

ЭМЯ-наас дараах голомт хамгийн их идэвхтэй байгааг анхааруулав. Халдварын голомт хамгийн идэвхтэй байгаа хороод:

  • БГД-ийн 3, 5, 16, 18, 20
  • БЗД-ийн 1, 2, 10, 16, 17, 19, 22, 26
  • Сүхбаатар дүүргийн 1, 3, 7, 8
  • СХД-ийн 21, 24, 30, 35, 36, 37, 40
  • ХУД-ийн 3, 11, 15, 19
Top