Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцав.
Тэрбээр "Богдхан төмөр замыг дагаж Улаанбаатар хотын дараагийн хөгжлийн асуудал яригдана. Нийт 100 орчим км төмөр зам бол нэгдүгээр стратегийн зам гэж үзэж, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэхэд тусална гэж харж байгаа. Орон нутгийнхан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд шууд орохгүй, төмөр замаар зорчин явж, бараагаа татдаг байх. Дагуул хот байгуулж, худалдаа үйлчилгээг төвлөрүүлэх төлөвлөгөө байна. Гэхдээ шууд хийхгүй цаг хугацаа шаардана. Төмөр замын санхүүжилтийн хувьд Монгол 50 хувь, ОХУ 50хувийг хариуцахаар байгаа. Гэхдээ Монголын талаас 100 хувь өртөг зардлыг нь гаргаад дараа нь эзэмшлийн асуудлыг ярьж болно. Би бол Орос тосгонд өссөн. Орос ах нартай уулзахад сайхан байна"гэлээ.
Мөн тэрбээр Богдхан төмөр замыг бид орхиж болохгүй. Хүссэн ч, эс хүссэн ч Улаанбаатар хотыг тойрсон хөгжлийн төлөвлөлт хийхээс өөр гарц байхгүй. 100 орчим км тус төмөр зам ашиглалтад орсноор чингэлэг тээврийн ачааллыг 60 хувь буурахаас гадна гадна нийгмийн чухал ач холбогдолтой гээд Богдхан төмөр замтай холбоотой ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулж танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгов.
Эцэст нь дүрмийн сан, тариф, болон зорчигч тээвэртэй холбоотой асуудлыг судлах, Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 1 )
Монголчуудын мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн хүчирхэгжих тусам дэлхийг мөнхөд жанжлах бодолтой Америкууд хувь хүнийг (жишээлбэл оросын Навальныый, Монголын Элбэгдорж мэтийн), бүхэл бүтэн улс орныг (жишээлбэл Украин, Монгол гэх мэт)өөртөө татаж тархийг нь угааж, үймээн самуун дэгдээдэг. Үүний яруу тод жишээ нь бүрэн хэмжээний дампууралд орсон Украин, Монгол мэтийн орнууд юм. Харин Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн Америкуудын жанжлах бодлыг 1990 онд тас цохиод эрчимтэй хөгжлийн замдаа орж байна. Хохь чинь Америкуудыг далдагнан дагадаг үхэр монголчуудаа