Дэлхий дахинд коронавирусний халдвар тууштай буурч байгаа талаарх сайн мэдээг ЭМЯ-наас өглөө.
ДЭМБ-аас гаргасан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудад халдварын тохиолдол сүүлийн 14 хоногт 15 хувиар буурч байгаа аж. ОХУ-д гэхэд өдөрт 5000-6000 тохиолдлоор буурчээ. Манай улсад хэдийгээр тархалт өндөр байгаа ч хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-д өвчлөл буурах хандлагатай байгаа нь үүнээс харагдаж байна гэлээ.
Эрдэмтэн судлаачид халдварын тохиолдол буурч байгаа нь дараах дөрвөн шалтгаантай холбоотой гэж үзжээ. Дэлхийн нийт хөл хорионы арга хэмжээг сайн хэрэгжүүлж, ард иргэд, олон нийт урьдчилан сэргийлэх арга барилыг сайтар эзэмшсэн, амьдралын шинэ хэв маягийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Тодруулбал, амны хаалт зүүх, гараа угаах, зайгаа барих зэргийг өөрийн амьдралын бодит үйлдэл болгож буй нь өвчлөл бууруулахад нөлөөлж байна. Дэлхий нийтэд хөл хөдөлгөөн бууруулж, бүх үйлчилгээг цахимаар хийж байгаа нь тархалт бууруулахад мөн нөлөөлжээ.
Хамгийн таатай мэдээ нь коронавирусний вакцин үр дүнгээ өгч эхэлжээ. Дэлхийд нийт 73 улсад 134 сая хүн вакцин хийлгэжээ. Халдвар авсан хүний тооноос вакцин хийлгэсэн хүний тоо нэмэгдсэн байна. Израйл улс хүн амын 50 хувиа хамруулсан бол АНУ-д хийсэн судалгаагаар асрамжийн газарт 12 сард вакцин хийлгэсэн ахмадуудын өвчлөл 48 хувиар буурчээ. Англи улсад дархлаажуулалтын үр дүн гарч эхэлжээ. Тийм учраас вакцин хийлгэсэн хүнийг пасспортжуулах, аялал жуулчлалд вакцин хийлгэсэн гэх гэрчилгээг шаардах үйл явц өрнөж эхэлжээ. Цаашдаа вакцины гэрчилгээг дэлхий нийтэд цахимаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэд үзэж байна.
Гэвч дархлаажуулалтын талаар буруу ташаа мэдээлэл гарч байна. Вакцины эсрэг үзэлтэй хүмүүс буруу мэдээлэл түгээх нь дархлаажуулалттай зэрэгцэн эрчимжиж байгааг мөн тодотголоо. Тиймээс олон нийтийн сүлжэнд буруу мэдээллийг устгаж, тайлбарлах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
дулаархаар буурдаг юм байгаа биз дээ түрүү жилийхээ үзүүлэлтийг хараач зун бүр байхгүй болоо биз дээ
Delhii vakcindaad duusch bhad muusai hogiin shaarnuud odo boltol vakcin oruulahgu yu sedeed bgaa novshnuud ve. Orsuud ogii geed bhad bn bn hytadiin elching uriaal bayrlasnaa ilerhiileed muusain novshnuyd
Вакцинд итгэхгүй байгаа малнуудад битгий итгээрэй. Монголчуудаа аливаа зүйлд шинжлэх ухаанд итгэцгээе
энэ вакцин чинь шууд аллага тэнэг зарим монголчууд. КЛАУС ШВАБЫН НОМЫГ УНШААД ХҮН АМЫГ ЯАХ ТУХАЙ УНШ
Kutsalgui vaktsinia hiilge lalruud tertei tergui vaktsin hiilgeegui huniig olon uls huleej avahgui hiilgehgui geed uvchin avaad taraasan bol 10 sayaar torgood 2 jil hurtel snorond ni suulga uur zamgui
Туршлагын туулай болохгүй гээд эрт захиалуулаагүй , Монголчууд сонин ааш авиртай улс шүү, одоо болохоор хурдал гэнэ
Вакцинаа хурдан оруулж ирээчээ. 3хан сая хүнийг. Ямар тэрбум хүнтэй Хятад Энэтхэг АНУ бишдээ. Цаана чинь 9н сая хүнтэй Израйль улс бүх хүнээ вакцинжуулчаад хэвийн горимдоо орчоод байна. Арай л юмаа. Худлаа нэг хүний эмчилгээний зардал гэж 8н сая төгрөг гэж цавчаа хийж хөл хорио энэ тэр гэж ҮНЭН ХУДЛАА.
мэдээж буурч таарна.