ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 18871 хүнд шинжилгээ хийхэд 47 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар өндөр идэвхтэй 11 голомт байсан бөгөөд өнгөрөгч 24 цагт 2 голомт шинээр үүссэн байна. Энэ нь Баянзүрх дүүрэг дэх "Элизабет" хотхон, "Си жи эс" хувийн эмнэлэг болсон байна. "Элизабет" хотхоноос нийт 4, "Си жи эс" эмнэлгээс 8 тохиолдол бүртгэгджээ. Халдвар тархалт гэр бүлийн хүрээнээс гадна аж ахуйн нэгж, хамт олны дунд ихээр гарах хандлагатай байна. Тиймээс албан байгууллагууд аажилчдынхаа тоог бууруулж 3-ны 1-ийг ажиллуулах, сийрүүлэх, дархлааг нь дэмжих шаардлага үүсч байгаа юм.
Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч гэртээ гарсан бол Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 2120, үүнээс 1546 буюу 73 хувь нь эдгэрсэн. Одоогоор 561 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Тэднээс маш хүнд 1, хүнд 4 хүндэвтэр 80 хөнгөн 476 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна. Сүүлийн үед идэвхтэй байгаа голомт бол "Монгол шир" ХХК, СБД-т байрлах гутлын цех, ББСБ-тай холбоотой, СХД 21 хороолол худалдааны төвтэй холбоотой, "Микс пицца"-тай холбоотой голомт тасрахгүй байна.
2300 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Мөн ЗООНОЗ-ын өвчин судлалын хариу арга хэмжээний баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийж байна.