ЭМЯ: Коронавирусний гарал үүслийг тогтоохоор ДЭМБ-аас Ухайн хотод ажиллаж байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

ЭМЯ-наас өнөөдрийн /2021.02.10/ ээлжит мэдээллээ өглөө. 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "ДЭМБ-аас Ухайн хотод ажиллаж байна гэх мэдээлэл бий. Коронавирусний гарал үүслийн талаар албан ёсны мэдээлэл алга. Манай улсын хувьд хөдөө орон нутагт халдвар тархах эрсдэл өндөр байна. Нийслэлээс гадагш гарах нь халдвар тараах эрсдэл өндөр тул аль болох хөдөө орон нутагт зорчихгүй байх зөвлөмжийг өгч байгаа. Сэлэнгэ аймаг руу өөр хүний бичиг баримт ашиглан зорчсон мэдээллийг ХӨСҮТ авангуутаа тухайн автобусаар зорчсон иргэдийг тусгаарласан. Өнөөдрийн батлагдсан 53 тохиолдол бол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top