Архангай аймагт коронавирусний халдвар авсан байж болзошгүй хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэдгээр тохиолдол батлагдсан эсэхийг тодрууллаа.
Энэ сарын 8-ны өдөр нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон. Хариу арга хэмжээ авч, хавьтал болсон иргэдийг тусгаарлан GenExpert-ийн шинжилгээгээр 9 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Давтан шинжилгээ 12-ны өдөр хийгдэхээр төлөвлөгдөн ажиллаж байна.
Мөн сарын 9-ний өдөр нийслэлээс Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ирсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарч, ПСР аппаратын хариу сөрөг гарчээ.
Сүүлд хоёрдугаар сарын 10-ны өдөр нийслэлээс ПСР-ын шинжилгээний хариуг хүлээлгүй хууль зөрчин гарсан зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан тохиолдол Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүллээ. Шуурхай штабын хариу арга хэмжээний баг нэн дариу ажиллаж, ХӨСҮТ-д буцаан хүргүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Өөрийн болон халдвар тараасан бүх хүмүүсийн Эмчилгээний бүх зардлыг төлүүлж, торгууль ноогдуулах хэрэгтэй
ygaad iim teneg bdagiim.ondor torgo
Ийм хорлогч дайсан этгээдийг африкийн шоронд аваачиж хорь.
Ийм хорлогч иргэнийг хятадын шоронд аваачиж хорь