Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.11, 12:00 цаг)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 21387 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Аймаг, орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдол нь БГД-2, БЗД-13, Налайх-3, СХД-5, ХУД-5, СБД-5 гэсэн зургаан дүүртэгт бүртгэгдсэн байна. 33 тохиолдлын 29 нь хавьтал судлалаар, 4 нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна.
Мөн 24 цагт 34 хүн эдгэрч, гэртээ гарлаа.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний бүртгэгдсэн нийт тохиолдол 2207 боллоо. Үүнээс 1618 хүн эдгэрч, эдгэрэлт 73.3 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж байгаа 568 хүн байгаагаас маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 88, хөнгөн 477 хүн байна.
Иргэдийн хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагын орчмын хөл хөдөлгөөн хоёрдугаар сарын 05-ны байдлаар 41 хувиар нэмэгдсэн. Хүн амын оршин суугаа газар буюу орон сууц, гэр хорооллын хөдөлгөөн 14 хувиар нэмэгдсэн үзүүллэлттэй байна. Энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулсан үзүүлэлт юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ