"Нэг хаалга-Нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 38450 хүнд шинжилгээ хийжээ. Эдгээрээс 58 хүнд коронавирусний халдвар батлагдлаа. Эдгээр иргэдийн хоёр нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Өмнөх өдөр нь өргөтгөсөн шинжилгээний үеэр дөрвөн тохиолдол илэрсэн.
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 1513 боллоо. Түүнчлэн 29 хүн эдгэрч, гэртээ гарсан. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрсэн аж. Одоогийн байдлаар 621 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна.
Ингээд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд өнөөдөр /2021.02.14/ Сонгинохайрхан дүүргийн иргэдээс шинжилгээ авах тул хуваарийг та бүхэнд танилцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )