Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын шинжилгээнд хамрагдах ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 14

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит мэдээллээ өглөө. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 38450 хүнд шинжилгээ хийжээ. Эдгээрээс 58 хүнд коронавирусний халдвар батлагдлаа. Эдгээр иргэдийн хоёр нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Өмнөх өдөр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд халдварын дөрвөн тохиолдлыг илрүүлсэн.

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 1513 боллоо.  Түүнчлэн 29 хүн эдгэрч, гэртээ гарсан. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрчээ. Одоогийн байдлаар 621 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

"Нэг хаалга- Нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хоёрдугаар сарын 14, 15-нд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Шинжилгээний хуваарийг доорх зургаар харуулж байна. 

Сануулахад, хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээнд хамрагдсан иргэн уг шинжилгээнд заавал хамрагдах шаардлагагүй, мөн гэр бүлийн гишүүн нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-нд хамрагдсан бол тухайн шинжилгээний хариу, өөрийн ажлын үнэмлэхний хамт үзүүлж, ажилдаа явж болох аж. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top