ШУУД: 32 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 02 сарын 15

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна /2021.02.15/.

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 33.219 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 32 тохиолдол илэрлээ. Үүний зургаа нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд массын дундаас илэрсэн.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 32 тохиолдлын 7 нь БГД-ээс, БЗД-ээс 10, СБД-ээс 1, СХД-ээс 3, ХУД-ээс 3, ЧД-ээс 5, Налайх дүүргээс нэг тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1871 тохиолдол бүртгэгдсэн. Клиникээс 24 цагт 29 хүн эмчлэгдэж гарсан байна. Нийт Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2383. Үүнээс 1711 тохиолдол эдгэрсэн. Одоогоор 655 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 86, хөнгөн 565 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д 220 хүн, Цэргийн төв эмнэлэгэт 187, Яармагийн эмнэлэгт 248 хүн эмчлэгдэж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top