Ахмад настай хүмүүс нийтийн тээврээр зорчих гэж их оролдож байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

Өнөөдрөөс эхлэн /2021.02.15/ зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор нийтийн тээврийн 180 автобус 21 чиглэлд иргэдэд үйлчилж байгаа.

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан хэлэхдээ нийтийн тээврээр ахмад настай хүмүүс зорчих гэж их оролдож байна. PCR шинжилгээ өгсөн л бол нийтийн тээврээр зорчино гэж ойлгож болохгүй.  Бүх нийтийн бэлэн байдлын хугацаа дуусах хүртэлх 7 хоногийн хугацаанд хаа хаанаа зохион байгуулалттай, тэсвэр, тэвчээртэй байх хэрэгтэй байна гэв.

Үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөгдсөн 14 байгууллагын тухайд ажилчдаа хэрхэн яаж зорчуулах талаар ерөнхийдөө  зохион байгуулалтад орчихсон байгаа гэлээ.

Top