“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд коронавируст халдвар батлагдсан 26 тохиолдлын хаягийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэрлэлээ.
Учир нь ард иргэд халдварын голомт хаана байгааг мэдэж байх хэрэгтэй гэсэн юм.
Тэрбээр "Халдварын батлагдсан тохиолдлыг тусгаарлаж, ариутгал, халдваргүйтгэлийг хийгээд, хавьтал болсон хүмүүсээс нь вирулогийн шинжилгээ авч гэрт нь тусгаарлаж байгаа. Мөн ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд нь долоо хоног тусгаарлана. Тусгаарлагдаж байгаа долоо хоногийн хугацаанд нь хоёр удаа шинжилгээ авч, гэрт үргэлжлүүлэн долоо хоног буюу нийтдээ халдварын нууц үеийн хугацаа 14 хоног тусгаарлана" гэсэн мэдээллийг өглөө.
26 тохиолдлын байршил:
БГД-ийн 3, 12, 25-р хороо,
БЗД-ийн 26-р хороо,
СБД-ийн 18-р хороо,
СХД-ийн 7, 39-р хороо,
ХУД-ийн 2, 4-р хороо,
ЧД-ийн 2, 6, 12-р хороонд тус тус халдвар бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )