А.Амбасэлмаа: "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр нэг иргэнээс халдвар илэрч, 27 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 38409 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 28 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын болон "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нээс илэрлээ. Өөрөөр хэлбэл, "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээс нэг хүнээс халдвар илэрсэн байна. Ингээд тус шинжилгээгээр халдвар авсан батлагдсан тохиолдол 27 болж байна" гэв. 

Түүнчлэн "Өнөөдрийн байдлаар халдвараа барьж ирсэн. Хүн амынхаа дунд халдварыг алдаагүй гэдэг нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээс харагдаж байна. ХӨСҮТ-өөс 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт 654 хүн эмчлэгдэж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд, зургаан хүний биеийн байдал хүнд, 84 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэж ярилаа. 

Top