ХӨСҮТ-ийн эмч нарын илүү цагийн хөлсийг ирэх даваа гарагт олгоно

2021 оны 02 сарын 17

Коронавируст халдварын өндөр эрсдэлтэй голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнууд илүү цагийн хөлсөө авч чадахгүй байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарсан. Улмаар асуудал шийдэгдэхгүй бол эмч, ажилтнууд ажил хаялт хийнэ гэх мэдээлэл яригдсан.

Тэгвэл Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин, хөлсний асуудал шийдэгдсэн. Ирэх даваа гараг /2021.02.22/-аас дансанд нь шууд орно гэдгийг хэллээ.

Харин БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн хувьд 2005 оноос хувьчлагдсан. Төрөөс 100 хувь хамааралгүй гэх мэдээллийг өглөө.

Сануулахад өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын нөөц сангаас эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн. Үүнд өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41 сая төгрөг олгохоор тусгасан байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.205) 2021 оны 02 сарын 17

өөрсдөө тэрбум тэрбумаар иддэг байж, тахлын голомт дээр ажиллаж байгаа хүмүүсийн урамшууллыг өхгүй байна гэдэг арай юу

0  |  0
эээ(192.82.78.110) 2021 оны 02 сарын 17

тангараг өргөсөн эмч нар гэхэд арай ч дээ

0  |  0
Top