Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна

2021 оны 02 сарын 17

Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна гэж Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр /2021.02.17/ мэдээллээ.

Оксфордын Астразенека вакциныг 2021 оны хоёрдугаар сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа. Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэгцээт газруудад өгөхөөр болов.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(213.55.225.81) 2021 оны 02 сарын 18

Модерна гэдэг вакцин арай хорвуу чанар нь бага дээр , орос орос гэхийн дотороо сайн , тааруу 2.3 яанз байгаа.

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 18

Мэдээллээ тодорхой болгомоор байна. Хичнээн тун вакцин ирэх гэж байгаа болон яагаад Оксфордын Астразенека вакцинийг Энэтхэгээс авч байгаа нь ойлгомжгүй байна. БНЭ Улс уг вакцинийг дууриалгаж хийсэн юм уу?

0  |  1
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 18

Энэтхэгий вакцинаар яах гэж байгаа юм болоо?

0  |  1
Top