Корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчнийг "Манба Дацан" нэгдсэн эмнэлгийн эмч нар уламжлалт эмчилгээгээр эмчлэн эдгээж байна.
Монгол Улсын Эрүүл мэндийн хуулийн 4.2.1.” Хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ” хэмээсэн. ЭМ-ийн Сайдын Бэлэн байдлыг ханган ажиллах тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1а/5417 албан тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, зөвлөх МУ-ын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн удирдлаганд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Г.Пүрэвжаргал, тасгийн их эмч Э.Гончигдорж тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Цэргийн төв эмнэлэгт баг болон анх албан ёсоор ажиллаж эхэлсэн.
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс ковид 19 туссан эмчлүүлэгчдийг хүлээн авч, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг дагнан хийж гүйцэтгэж байна. Энэхүү өнгөрсөн хугацаанд хөнгөн болон хүндэвтэр оноштой ирсэн эмчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухааны эм тан, угаалга, утлага зэргийг хэрэглэв. Эмчлүүлэгчид нь PCR шинжилгээгээр батлагдсан бөгөөд хэвтсэн даруйд шаардлагатай лабораторийн шинжилгээ болон рентген, CT хийлгэж ажиллав. Хөнгөн болон хүндэвтэр оноштой хэвтэн эмчлүүлэгчид тав дахь хоногоос давтан шинжилгээгээр CRP, IGG, HGB, RBC /цусны ерөнхий шинжилгээ/, коагулограммын үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн бөгөөд эхний хэвтэн эмчлүүлэгчид нь улмаар өдөр тутам бие нь сайжирч, хэд хэдэн удаагийн шинжилгээгээр эдгэрсэн нь нотлогдож, гэрийн тусгаарлалтанд шилжиж гарав.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн гуравдугаар ээлжийн эмч нарын баг амжилттай ажиллаж байна. Энэхүү хугацаанд хамтран ажилласан Цэргийн төв эмнэлгийн удирдлага баг хамт олонд талархаж байна.
Монголчууд түүхэндээ анх удаа дэлхий нийтийг хамарсан корона вирусээр үүсгэгдсэн халдварт цар тахал өвчнийг эмчлэн эдгээж байгаа нь уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бидний бахархал юм.
Сэтгэгдэл ( 31 )
Угаасаа дээр үед энэ тахал өвчин чинь гарч л байсан юм байна лээшт тэр үед өвөг дээдэс маань өвс ургамал буцалгаж уугаад л тусгаарлаал дарсан байлгүй дээ уламжлалтаар эдгээнэ гэдэгт эргэлзэхгүй байна бас манай монгол эрдэмтэд юу хийж байдаг улс юм бол өөр улс гүрэн вакцин хийгээд байхад юу ч хийж чадахгүй дандаа хандив тусламж гуйх юм
Нөгөө цавчаа хийгээд завгүй байсан засаг төрийнхний бизнесийг унагаах нь дээ, тэд ч тийм амархан бууж өгөхгүй дээ, корона чинь том бизнес болчихоод байна.
delhiin ervvl mendiin baiguulagad naad emchilgeenii argaa ehleed bvrtgvvl ,tegvel utgene hvmvvs.\n
Засс битгий шаа
Гавьяатын шагналыг чинь гавьяатай хүн нь авдаггүй юм уу? Энхбаяраас авсан энэ тэр гээд юу мэдэмхийрээд байгаа хувхай атаач вэ. Гадаад дотоодын олон хүнийг эмчилж эдгээсэн хүний гавьяаг үнэлэхгүй юм бол тэр цол тэмдэг юунд зориулагдсан юм тэгээд? Бүтэн ном ч уншиж үзээгүй хоосон толгойтууд л ийм атаач, өөнтөгч, хүний саын сайхныг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм дөө.
Ямар ч сайхан мэдээг харлуулж чаддаг хүмүүсийн амьдрал нь гэж авах юмгүй байдаг байх даа. Нацагаа хамбаар эмчлүүлж үр хүүхэдтэй болсон, амь нас нь аврагдсан, архинаас гарсан, амьдрал нь утга учиртай болсон олон хүний сэтгэл зүрхэнд үлдсэн гэрэл гэгээг хэн ч үгүй хийж чадахгүй нь л үнэн. Ийм хүнтэй нэгэн цаг үед амьдарч бхйгаа нь энэ цагийн хүмүүст уг нь том аз завшаан байгаа юм даа. Корона байтугайг эдгээж, эмчлэх мэдлэг чадвар энэ хүнд бий л дээ угаасаа.
Баяр хүргэё эмч нартаа амжилт мундаг шүү
Баяр хүргэё эмч нартаа амжилт мундаг шүү
Баяр хүргэё эмч нартаа амжилт мундаг шүү
Tsagtaa Enhbayriig shashin sutlegt hyzgaarguig mederch oirton naaldaj gaviyat avsan n unen . harin angaahiin shinjileh uhaaniig yosoor n medersen hun mun uu? Gedegt olon hun ergelzdeg ym . harin odoo bl Enhbayriig tanihgui bj medeh l baihdaa.tsagtaa 2 lam gaviyat blj bailaa. Odoo yaj handdagiig n medeh uu?
ene bol shal hudlaa msj bnaa
Erthen shig zuvshuurliig n uguud ulamjlalt emchilgeegee oruulah bsiimdaa.Ymar ch urhaggui emchilne gej itgeltei helj baisan shuu. Ene gaihaltai medeeg sonsood mash ih baharhah setgel turj baina. Tanai hamt olond ulam ih amjilt husey
Нацагдорж хамба Корона вирусыг эмчлэхийг өөрөө санаачилж, яаманд их олон удаа хүсэлт тавьж байж зөвшөөрүүлсэн гэж сонссон. Хүнд, хэцүү гэж төвөгшөөлгүйгээр аюултай бүс рүү нэвтэрч бн гэдэг хүн өөрийн мэдлэг чадвартаа ямар итгэлтэй байгааг харуулж байгаа хэрэг юм даа
Дэлхий дахинд сая сая хүн корона тусаад эдгэсэн.\nСуурь өвчингүй хүн гэртээ 10 хоног унтаж хэвтэж идэж уугаад өөрсдөө эдгэрч байна.\nМаш их хүндэрсэн хүмүүсийг зөвхөн орчин үеийн анагаах ухаан аварч байна, өөр хэн ч биш
Өөрөө шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр явж байгаад эдгэчихэж байгаа юмыг ингэж худлаа нэр төр хөөцөлдөж ярихаа болил доо.\nШашнаар мунхруулах гэдэг байсан бол одоо өвчнөөр мунхруулах гээд байна уу даа
tegeed yag ali emchilgeeg n hiilgesen yum be.Dan ulamjlalt yumuu esvel orchin tsagiin emchilgeetei hosluulsan yumuu.?. yag tsever 100% ulamjlalt emchilgeegeer edgeesen bol 100
ЭМЯ -ны хуучинсаг нөхдүүд албан тушаалаа алдахаас айгаад дэмжээгүй болохоос уламжлалтын олон эмч мэргэжилтнүүд эмчлэх хүсэлтээ илэрхийллээ гэж сонсож байлаа. Тэр үед хүлээн авсан бол ингэж тархахгүй дор нь эмчлээд гэргаад явуулчих ч байсан байж магадгүй.
Amjilt
МАН иргэдээ гэх сэтгэлтэйсэн бол хамгийн сайн вакциныг альхэдийн захиалж авчраад одоо иргэдээ вакцинжуулаад эхэлчихсэн байх байлаа. Тэд 60хэдүүлээ их хуралд байсан одор ч байгаа бүх эрхнь тэдэнд байсан байгаа Гэвч тэдэнд иргэдийн өмнө хүлээсэн үүргээ тас умартдаг үл тоодог зан нь л маш ихгай тарьж иргэд улс даяараа ядуурч эрүүл мэндээрээ хохирч ачааны хүнд иргэдийн нуруунд унаж буй нь яасан бэрх. Харахаас нүд хальтирмаар боллоо. Хүүхдүүд сургууль боловсролгүй бүтэнжил буюу 2анги алгасч буй нөхцөл үүслээ. 2гуравхан сая туншдээ. 20 оны зун намар захиалаад одоо авчих л ажил байсан в
мундаг баяр хүргэе дэлхийд гайхагтал эмчилэээд ѳг
баяр хүргие
Сайн байна
Нацагдорж хамба Корона вирусыг эмчлэхийг өөрөө санаачилж, яаманд их олон удаа хүсэлт тавьж байж зөвшөөрүүлсэн гэж сонссон. Хүнд, хэцүү гэж төвөгшөөлгүйгээр аюултай бүс рүү нэвтэрч бн гэдэг хүн өөрийн мэдлэг чадвартаа ямар итгэлтэй байгааг харуулж байгаа хэрэг юм даа
mundag baina amjilt
Дэлхийд эмчилгээгээ тарааж нобель авдаа
Aluurchin chhshg hutsaad bgan be
202.179.27.171 -d setgegdel bichsen hun ymar muuhai ym bichdeg ym be! Oort tani tegj sanagdsan ch busdad bitgii har inergi taraagaach dee.
монгол эм тан өвчнийг үлдэцгүй сайн эдгээдэгг ш тээ
уламжлалт анагаах ухаан ямар ч өвчнийг эмчилж чадна. амжилт
мундаг эмч нартаа баярлалаа
Отож байгаад хүн алах гэж байгаа алуурчид шиг харагдаж байх чинь юу билээ?