"Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр 37 иргэнээс ХАЛДВАР ИЛРЭЭД байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 40217 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 49 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр 10 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт 37 тохиолдол боллоо. Ойрын болон дам хавьтлын иргэдээс илэрсэн, тэднийг тусгаарлаад байна. Бусад тохиолдол өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээнээс илэрч байна" гэв. 

Түүнчлэн "Халдвар авсан 25 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд долоон хүн байна. Нэг иргэн нас барсан, онош нь маш хүнд ирсэн. Ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар гэсэн оноштой. Коронавирусний халдвар нь хүндэвтэр явцтай байсан" гэх мэдээллийг өглөө.  

Top