А.Амбасэлмаа: Гадаад явах иргэдээс 150.000 төгрөгөөр шинжилгээ авч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Гадаад харилцааны яамна Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид өмнө нь гаргасан журмаараа гадагшаа явж байгаа иргэдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторид шинжилгээ хийж, Англи бланк дээр гаргаж өгч байгаа. Ер нь 10 гаруй вирус судлалын лаборатори ажиллаж байна. Үндэсний хэмжээний том манай лаборатори дэлхийн 130-аад улсын лабораторитой сүлжээтэй байдаг. Шаардлага гарвал тухайн иргэний шинжилгээг тэрхүү сүлжээгээрээ харах боломжтой. Олон улсад зөвшөөрөгдсөн бланк нь тухайн орны ХӨСҮТ гэсэн толгойтой, тамга тэмдэгтэй. Улс улсын оношлуурын үнэ нь өөр өөр байдаг. Үүнтэй тулгуурлаж гадаад явах иргэдийн шинжилгээг 150 мянган төгрөгөөр хийж байна. Цаашид ч гэсэн энэ үнээрээ шинжилгээг хийж явах болно" гэж гадаад явах иргэдээс халдварын шинжилгээг 150 мянган төгрөгөөр авч байгаа асуудалд тайлбар өглөө.  

Top