ХӨСҮТ: Орон гэргүй иргэнээс халдвар илэрч, хавьтал болсон иргэдийг тусгаарлажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Гадаад харилцааны яамна Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Улсын Онцгой комисс, Хотын дарга, Цагдаагийн ерөнхий газартай хамтарч нийт орон гэргүй 850 орчим иргэний судалгааг гаргасан. Нийгмийн хамгааллын төвүүдэд байршуулж, байраар хангасан. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар 107 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Хороо, дүүргээс нь ч гэсэн тэдгээр иргэдийг орон байраар хангах, хоол ундаар хангах ажлыг зохион байгуулж байна" гэсэн бол ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа. Тэдний дундаас батлагдсан тохиолдол гарсан. Тухайн иргэний хавьтлыг нь бас тусгаарласан" гэх тайлбарыг өглөө. 

Top