ШУУД: 24 цагт коронавирусний 58 тохиолдол нэмэгдлээ

2021 оны 02 сарын 19

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.19, 11:00 цаг/


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 47.110 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 58 тохиолдол илэрлээ. Үүнээс 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 10 нь массын дундаас илэрсэн. Хоёр нь анхны тохиолдол, бусад найм нь хавьтлаас илэрлээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 47 тохиолдол боллоо.

Улаанбаатар хотод 1712 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд кластерт 2038 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагт 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолтой нийлээд 2551 тохиолдол батлагдсан. Үүнээс 1819 хүн буюу 71.3 хувь нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 717 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд нэг, хүнд 7, хүндэвтэр 84, хөнгөн 625 хүн эмчлэгдэж байна.

Улаанбаатар хотод сүүлд бүртгэгдсэн 58 тохиолдол нь БЗД-19, БГД-3, СБД-2, СХД-17, ЧД-12, ХУД-5 илэрсэн.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Top