Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газар, ХӨСҮТ-өөс өгч байна. /2021.02.18, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ болон салбар лабораториудад 47.110 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 58 тохиолдол илэрлээ. Үүнээс 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 10 хүнээс халдвар илэрчээ. 10 тохиолдлын 8 нь өмнө нь батлагдсан тохиолдуудын ойрын хавьтал бол 2 нь хавьтал бус шинээр бүртгэгдсэн илрэл боллоо.
Бусад 48 тохиолдлын хувьд өмнө нь батлагдсан тохиолдуудын хавьтлууд. Гэртээ болон тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсээс анхны болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1712 тохиолдол батлагдаад байна. Улсын хэмжээнд 2038 тохиолдол болж байна. 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч гэртээ гарсан. Нийт 1819 хүн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 717 хүн эмчилгээ хийлгэж байна гэв.