Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд СЕРТИФИКАТ ОЛГОНО

2021 оны 02 сарын 19

Монгол Улс коронавирусний эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн иргэддээ сертификат олгоно. Энэ талаар өнөөдөр /2021.02.29/ дараах мэдээллийг өглөө.


УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Олон улсад зорчигдыг хилээр нэвтрүүлэхдээ вакцин тариулсан сертификат буюу гэрчилгээг нь харж, агаарын тээврийн үйлчилгээг явуулахаа мэдэгдээд эхэлсэн. Дархлаажуулалтын хуулинд ч байгаа. Бид сэргийлэх вакцинжуулалтад хамруулахдаа хэрвээ сайн дураараа вакцинд хамрагдахгүй гэвэл тэр бичгийг нь авна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд гэрчилгээ олгоно. Олон улсын авиа компаниар үйлчлэхдээ вакцин хийлгэсэн гэсэн гэрчилгээгээ үзүүлж үйлчилгээнд хамрагдах учраас сертификат олгох ажлыг төлөвлөсөн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Вакцины сертификатыг вакцины бүрэн тун буюу хоёр тунгаа бүрэн аваад 14 хоносон хүнд олгоно. Гаднаас ирж байгаа иргэдэд мөн ийм шаардлагыг тавьж, сертификатыг нь үзээд, хоёр дудаа вакциндаа ороод 14-өөс дээш хоносон байвал тухайн хүнийг коронавирусний эсрэг вакцинаар дархлаатай болсон гэж үзээд, тусгаарлалтынхаа арга хэмжээнд мөн зохицуулалт хийнэ. Үүнтэй ижил гадагшаа явах иргэддээ сертификат олгохоор төлөвлөж байгаа.

 

Top