Коронавирусний эсрэг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинтай холбоотой худал ташаа, баталгаа нотолгоогүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг ард иргэдээс хүсч буйгаа Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Мэдээлэлд:
"Цар тахал бол ТОГЛООМ биш тул иргэд та бүхнийг ХАРИУЦЛАГА-тай байхыг уриалж байна. Энэ тухай Зөрчлийн хуульд тусгайлан заасан байгааг анхаарна уу.
Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалттай" гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
орос вакцин хийлгэх сонирхолтой хүмүүс нилээн байх шиг бна. тэр хүмүүс орос вакцин ирэхээр хийлгэнэ биздээ цагаа тулахаар бас худалаа үнэн шалтаг тоочоод байх юм биш биздээ Орос вакцин Хамгийн хурдан хугацаанд их хэмжээгээр ирж болох боломжтой юм бишүү .
Худал мэдээ гайгуй байгаа Харин вакцин зийлгэхийн омно иргэдийн хусэлтээр харшилтай эсэхийг шинжилмээр Зарим хун харшилтайгаа ч мэдэхгуй вакцин хийлгээд бие нь эвгуй болвол харин ч эмч нар ЭМЯ УОК оороо эвгуй байдалд орно шуу Япон зэрэг улсад вакцин хийлгээд эруул мэндэд нь муу нолоо гарвал улсаас нь нохон олговор олно гэж хуулиндаа заасан шуу
За сүрдүүлээд эхэлчихсэн үү. Үг хэлэх эрх үндсэн хуулиар олгогдсон байдаг. Үгээ битгий хэл гэж байгаа юм уу. Спутник вакцин хэзээ ирэх вэ? Яагаад Эгэтхэгээс Оксфордын вакцин авч байгаагаа тайлбарла. Мөнгөний сонирхол иргэдийн эрүүл мэндээс давж гарч болох уу?