БЗД-ийн өрхүүдийг 21, 22-ны өдөр PCR шинжилгээнд хамруулна

2021 оны 02 сарын 19

“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” арга хэмжээ хуваарийн дагуу 2021.02.21, 22-нд БЗД-т зохион байгуулагдана. Шинжилгээнд хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээнд хамрагдаагүй 45800 өрхийн иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангажээ.

Засаг даргын зүгээс дүүргийн 28 хороог 5 баг болгон хувааж, шинжилгээ өгөөгүй бүх өрхийг шинжилгээнд бүрэн хамруулах чиглэлийг өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ингэхдээ, дүүргийн ЭМТ, Хороодын засаг дарга, ӨЭМТ-ийн дарга нарын гаргасан бодит судалгаанд үндэслэж, явуулын 182 багаар БАЯНЗҮРХ дүүргийн 28 хорооны шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдийн иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулах аж.

Тиймээс, Баянзүрхчүүд та бүхэн шинжилгээтэй холбоотой асууж тодруулах зүйлсээ хариуцсан дарга нараас нь тодруулж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.114.240) 2021 оны 02 сарын 19

ENE CHINGELTEI DUUREGT HUMUUS NI TSAGAASAA UMNU AJLAA HAYAAD YAVTSAN BAIHIIMAA,SHINJILGEE UGUHGEED 17 UYED AJLAASAA CHULUU AVAN BAIJ IRLEE,HUMUUS IREED SURGUULIN SHORONSHIG TUGJEETEI TUMUR SARAALJIN HAALGA BAAHAN TATAAD BUTSAJ BAINA,ENIIG TAILBARLAJ UGUUCHEE ODOO TEGEED YAAHIM BE,IRGEDIIN MUNGU ZUGEER AVAJ AMIDRACH BAIJ...

0  |  0
Top