Сүхбаатар дүүргийн 22861 өрхөөс шинжилгээ авна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 20

Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр ирэх долоо хоногийн мягмар /2021.02.23/ гарагийн 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хатуу хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд нийт 410 гаруй мянган өрхийг "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд хамруулахаар төлөвлөсөн. 

Тэгвэл "Нэг өрх, нэг шинжилгээ"-г өнөөдөр /2021.02.20/ Сүхбаатар дүүрэгт 09:0-18:00 цагийн хоород зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн 1-20 дугаар хорооны 22861 өрхийг "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ "Нэг хаалга, нэг шинжилгээ"-г суурин 11, явуулын 75 баг, цэгт иргэдээс шинжилгээ авах юм. 

Өнөөдрийн байдлаар "Нэг өрх, нэг шинжилгээ"-ээр нийт 47 иргэнээс халдвар илрээд байгаа юм. Тэднийг гэрт нь тусгаарласан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top