Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр ирэх долоо хоногийн мягмар /2021.02.23/ гарагийн 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хатуу хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд нийт 410 гаруй мянган өрхийг "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд хамруулахаар төлөвлөсөн.
Түүнчлэн хүнсний зах, худалдааны төвийг өнгөрсөн мягмар /2021.02.016/ гарагаас эхэлж, үе шаттайгаар нээж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулж эхлээд байсан юм. Тэгвэл хүнсний хангалт, худалдаа үйлдвэрлэлийн салбарын нийт ажилчдыг шинжилгээнд хамруулж дуусчээ.
Тиймээс тус салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулах зорилгоор тусгайлан нээсэн шинжилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, хаасан талаар албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )