“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.20, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 44.503 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 35 тохиолдол илэрлээ. Үүнээс 28 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 7 нь массын дундаас илэрсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр ес хоногийн хугацаанд нийт 54 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 26 нь анхдагч, 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхдөөс нь илэрлээ.
Өнгөрсөн 24 цагт бусад аймгуудад халдвар бүртэгдээгүй бөгөөд 27 хүн эдгэрч гэртээ гарсан байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1747 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2072 тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 2586 тохиолдол байна. Үүнээс 1846 хүн эдгэрсэн. Эмчлэгдэж байгаа 725 хүн байна. Эдгээрээс нэг хүний биеийн байдал маш хүнд, таван хүн хүнд, 86 хүн хүндэвтэр, 619 хүн хөнгөн байна.
Сүүлийн батлагдсан тохиолдлуудаас БГД-9, БЗД-8, СБД-2, СХД-6, ХУД-5, ЧД-2 байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ