УОК: Хөл хориог цуцлах эсэх асуудлаар 14:00 цагаас хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 20

Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 35 тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар хэллээ. Тэдний долоон тохиолдол нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр илэрсэн бол үлдсэн нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээнээс илэрчээ. 

Тэгвэл мэдээллийн үеэр Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг энэ сарын 23-ний өдрөөс иргэд энгийн амьдралд шилжинэ, үзвэр үйлчилгээ ч хэвийн явагдана гэдгийг тодотголоо.

Тэрбээр "Энэ сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. Аж ахуйн нэгж, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ. Өнөөдөр 14:00 цагаас УОК хуралдана. Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд дагаж, мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна" гэж ярилаа. 

Top