Улсын Онцгой комисоос 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулж, үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний салбаруудыг танилцуулж байна. /2021.02.20, 17:00 цаг/
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г үндсэн гурван зорилгын хүрээнд үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 23-аас хойшоо эдийн засгаа суллахад, хоёрдугаарт вакцинжуулалтын ажлыг эхлэхэд суурийг бэлтгэх, гуравдугаарт Улаанбаатар хотод идэвхтэй байсан 130 гаруй голомтуудыг хумихад чиглэсэн.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"- 10 дахь өдрөө үргэлжилж, нийт 54 тохиолдлыг илрүүлж, 13 голомтыг хяналтдаа аваад байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар илрэхгүй нуугдмал үлдэх магадлалтай найман томоохон голомт энэ 13 голомтод багтаж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )