24 ЦАГТ: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 24 хүнээс халдвар илэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 21

Засгийн газар болон ХӨСҮТ-өөс өнөөдрийн /2021.02.21/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 44.018 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 52 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.

Шинээр зарим хороодод халдвар бүртгэгдэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 22 болон 23 дугаар хороонд сүүлийн 24 цагт бүртгэгдлээ. Өмнө нь 3 болон 5 дугаар хороонд бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3, 18 дугаар хороо гэхчлэн шинээр нэмэгдэж байна гэв.

Top