10 ХОНОГТ: Иргэдийн дундаас 78 тохиолдол илэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 21

Засгийн газар  болон ХӨСҮТ-өөс өнөөдрийн /2021.02.21/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 44.018 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 52 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнгөрсөн 10 хоногийн хугацаанд иргэдийн дундаас нийт 78  тохиолдол илэрлээ. Үүнээс 41 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 37 нь ойрын хавьтлууд байна.

 

Top