Засгийн газар болон ХӨСҮТ-өөс өнөөдрийн /2021.02.21/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт шинжилгээгээр 52 хүнээс халдвар илэрснээс 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр илэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлуудын 8 нь Сонгинохайрхан, 3 нь Сүхбаатар, 11 нь Баянгол, 12 нь Хан-Уул, 13 нь Чингэлтэй, 5 нь Баянзүрх дүүргээс тус тус илэрчээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнгөрсөн өдрүүдэд Баянгол дүүргийн 3,5,9,12,22,23,25, Баянзүрхийн 26, Сүхбаатар дүүргийн 3,18, Сонгинохайрхан дүүргийн 6,7,18,26,31,39, Хан-Уул дүүргийн 2,4,9,19,21, Чингэлтэй дүүргийн 2,6,12,19-р хорооноос халдвар илэрчээ.