Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" зохион байгуулалт сайтай, өндөр үр дүнтэй байна гэв.
Өнөөдөр Баянзүрх дүүрэгт шинжилгээ хийгдэж байна. Нийслэлийн онцгой комиссын “Орон зайн дүн шинжилгээ”-ний баг Ковид-19 халдварын тархалтын идэвхжлийн орон зайн дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцож гаргаж байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт халдвар нэмэгдэх эрсдэл өндөр байгааг тооцоолол харуулж байна.
Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт халдвар нэмэгдэхээр байгааг орон зайн дүн шинжилгээ өчигдөр харуулж байсан бол сүүлийн 24 цагт 10 тохиолдол нэмэгдсэн.
Цаашид Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороодод халдвар дахих магадлал өндөр байгаа дахин зохион байгуулалт хийн, шинжилгээ авч, самналт хийхийг үгүйсгэхгүй. Орон зайн дүн шинжилгээний багийн тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм.
Сануулахад, 2021 оны хоёрдугаар сарын 10-18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын 360 тохиолдлын бүртгэлийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэж орон зайн дүн шинжилгээний арга аргачлалаар тархалт, нягтрал, тархалтын чиг хандлагыг тооцоолсон байгаа юм.
Дээрх зурагт улаан өнгөөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээний хүрээнд илэрсэн 68 тохиолдол болон түүний идэвхжилт, цэнхэр өнгөөр 2021 оны хоёрдугаар сарын 10-18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын өндөр эрсдэл бүхий орон зайн тооцооллыг харуулж байна.
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ бүрэн дууссан бөгөөд шинжилгээний үр дүнг харахад Орон зайн дүн шинжилгээний багийн боловсруулсан Ковид-19 халдварын идэвхжлийн хэсэгтэй таарч байна.
Сэтгэгдэл ( 4 )
Сумьяабазар дарга хаа очиж зөв ярьж байна эрсдэлээ зөв тооцох ёстой гол ч ноён нуруутай хандаж байна цаашдын ажилд амжилт цаашдаа хатуу гараар хандахгүй бол гар бариад шуу барьдаг улсууд шүү дээ
Сумъяабазар,хотын дарга,Амарсайхан шадар сайд 2 маш сайн ажиллаж байгаа шүүдээ.Сумъяабазар дарга аль 12 сарын 21 нд л сайн самналт хийе гээд л байсан хэн тоохгүй ЭМЯ ОБГ хоёр тэхэд л сайн ажилласан бол аль дээр дарчих байсандаа.Мөн их хугацаа алдсан Оюун-Эрдэнэ,Амарсайхан сайдууд дээр нь Сумъяа нэмэгдээд сая 2 сарын 8 наас ёстой сайн ажиллаадаа.
uram ogie sumya sain ajillaj baina amjilt
uram ogie sumya sain ajillaj baina amjilt