Монгол Улс АстраЗэнэка вакцины 150 мянган тунг хүлээн авлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 22

Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалт Энэтхэг улсын Мумбай хотоос Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд буулаа.

ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн АстраЗенека вакциныг тээвэрлэсэн “МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06:20 цагт “Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа.

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун АстраЗенeка вакциныг тус улсаас “МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоцоор авч ирж буй нь энэ юм. 

Ингэснээр Монгол Улсад вакцинжуулалт эхлэх боломжтой боллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (202.179.27.171) 2021 оны 02 сарын 22

Хүйтэнд хадгалах ёстой вакциныг халуун орноос татаж авлаа. Хадгалалтын дэглэм зөрчигдсөн үед вакцин хор болдог гэж байна.

0  |  0
Top