А.Амбасэлмаа: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр 102 тохиолдол илэрлээ

2021 оны 02 сарын 22

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.22, 11:00 цаг/ "Нэг хаалга-нэг шинжилгээ" амжилттай үргэлжилж, дуусах шатандаа орлоо


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 36.903 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 55 тохиолдол илэрлээ. Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд ес нь ахны шижилгээгээр, 15 нь давтан шинжилгээгээр илэрлээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 102 тохиолдол боллоо. Үүнээс 50 нь ахны тохиолдлууд, 52 нь тэдний хавьтлууд байна. Бусад  нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд БГД-5, БЗД-8, СБД-3, СХД-13, ХУД-17, ЧД-7 байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 1852 тохиолд боллоо. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчөлийн голомтод 2178 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор 47 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан.

Top