“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.22, 11:00 цаг/ "Нэг хаалга-нэг шинжилгээ" амжилттай үргэлжилж, дуусах шатандаа орлоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотын хэмжээнд 1852 тохиолд боллоо. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчөлийн голомтод 2178 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор 47 хүн эмчлэгдэж, эдгэрсэн хүний тоо 1933 боллоо.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2693 байна.
Өнөөдрийн байдлаар 745 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд хүн 2, хүнд 6, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 36.903 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 55 тохиолдол илэрлээ. Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд ес нь ахны шижилгээгээр, 15 нь давтан шинжилгээгээр илэрлээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 102 тохиолдол боллоо. Үүнээс 50 нь ахны тохиолдлууд, 52 нь тэдний хавьтлууд байна. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ.