"НЭГ ХААЛГА - НЭГ ШИНЖИЛГЭЭ" Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна.
Шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс өнөөдөр /2021.02.22/ явуулын цэгүүдээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Тиймээс хоёрдугаар сарын 8-наас хойш танай гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн шинжилгээнд хамрагдаагүй бол хорооны засаг дарга болон ӨЭМТ-ийн даргатайгаа утсаар холбогдож, шинжилгээндээ хамрагдаарай.
Өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 36.903 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 55 тохиолдол илэрлээ. Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд ес нь ахны шижилгээгээр, 15 нь давтан шинжилгээгээр илэрсэн. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 102 тохиолдол илрээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хамгийн их тархалттай дүүргээ орхиж байна. Ингэж халтуурдахаар наад ажлын үр дүн гарахгүй дээ. Аливаа юмыг төгс дуустал хийж чаддаггүй, айл өрхийн бүртгэл байхгүй юм уу. Айл өрхөөс нэг л хүн өгөхийг хянаж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Хоосон толгойтнууд ингэж ажил унагадаг байхгүй юу. Хэлэх ч үг алга шал дэмий хорио үр дүнгүй болчихож байгаа байхгүй юу. Угаасаа амар арилахааргүй зураг харагдана лээ. Ковидыг дийлэхгүй, халдвар одоо бүр тамтгаа алдана даа.