Ресторан, паб, лоунж, билльяардын багтаамжийг 50 хувиас хэтрүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 22

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа нээж байгаа юм.

Ресторан, паб, лоунж, билльяардын үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг танилцуулж байна. Эдгээр аж ахуй нэгжүүд таван төрлийн тусгай нөхцөл шаардлага биелүүлэх үүрэгтэй. Үүнд: 

  1. Тусгай өрөө VIP караокены өрөө, тасалгааны талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байх
  2. Тусгай өрөө VIP караозены өрөөний тамхи татах цэг, нийтийн бие засах газрыг 2 цаг тутам цэвэрлэн, халдваргүйжүүлж, агаар сэлгэлтийг тогтмол хийх, механик агааржуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангах
  3. Өрөө бүрт гар халдваргүйжүүлэгч тавих
  4. Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон дууны цэсийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
  5. Диско баар нь зөвхөн лоунж хэлбэрээр үйл ажиллагаа явуулах 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbold(202.9.47.53) 2021 оны 02 сарын 22

энэ ууж согтуурдаг газраа ажиллуулахгүй гэсэн яасан бэ. энэ дэмийдээ. халдвар...

0  |  0
Top