"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа нээж байгаа юм. Үүнд:
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авч үйлчлэх
- Суудал хоорондын зайг 2 метрээс доошгүй зайтай байрлуулж, тоног төхөөрөмжийг суурилуулах, тусгаарлах хаалттай байх
- Үс засуулах, хумс заслын үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид амны хаалттай байх ба 2 цагаас илүү хугацаагаар үйлчлүүлсэн тохиолдолд амны хаалтыг солиулах
- Гоо сайхны өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчлэх
- Үйлчилгээ бүрийн дараа алчуур, нөмрөг, үс угаах угаалтуур, ашигласан багаж, хэрэгслийг угаалгын бодисоор угааж, цэвэрлэн, халдваргүйжүүлэх
- Арьс салст гэмтээж болох гоо сайхан, хумс заслын багаж хэрэгжлийг угааж, халдваргүйжүүлэлт хийсний дараа ариутгах, нэг удаагийн багаж хэрэгслийг хэрэглэх
Сэтгэгдэл ( 0 )