ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Улсын онцгой комиссын гишүүдэд хандаж чиглэл хүргүүлжээ. Ингэхдээ:
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын 10 хүртэлх хувийг 2021 оны хоёрдугаар сарын 23-28 дуустал ажиллуулах, бусад албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах хуваарийг баталж мөрдүүлэх.
- Хуваарийн дагуу ажилтан, албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах эсхүүл албаны унаагаар зорчих /хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг хязгаарлах, зайлшгүй ажлын шаардлагаар зорчих тохиолдолд зөвхөн ажил-гээр гэсэн маршрутаар зорчих/ нөхцөлийг бүрдүүлж ажиллах.
- Бага насны хүүхэдтэй /0-12 насны/ эх, өрх толгойлсон эцэг, эхэд гэрээсээ цахимаар ажиллуулах зохицуулалтын арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов.
Сэтгэгдэл ( 1 )
Gudamjiig siireg baillgahad zuv baih. Gehdee harin avtobusand bugnuurul yyseh yum bish yy?