Монгол улсад ковидийн эсрэг вакцинжуулалт өнөөдрөөс /2021.02.23/ эхэллээ. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, цар тахлын голомтод ажиллаж байгаа цагдаа, онцгойгийн алба хаачгдийг дархлаажуулах юм.
ЭМЯ-наас КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар дараах мэдээллийг өчигдөр /2021.02.23, 16:00 цаг/ өглөө.
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: "Тархвар судлалын заалттай" дархлаажуулалт нь онцлогтой. Энэ нь ямар нэг халдварт өвчин, дэгтэлт хэлбэрээр гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг. Дархлаажуулалтад хэрэглэх вакцин, био бэлдмэл бол үндсэн хоёр шаардлага тавигддаг.
Нэгдүгээрт тухайн вакциныг үйлдвэрлэсэн орны зөвшөөрөлтэй албан ёсны вакциныг дархлаажуулалтад хэрэглэдэг.
Хоёрдугаарт сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалттай вакциныг хийлгэнэ. Гэхдээ хэдийгээр иргэн өөрөө сайн дураар хийлгэнэ гэдэг ч нийтийн болон нийгмийн эрх ашгийн төлөө ямар нэгэн халвдарт өвчний эсрэг вакциныг зайлшгүй хийлгэх нь тухайн хүний нийтийн өмнө хүлээсэн эрх, үүргийн хэмжээнд зохицуулагддаг.
Дэлхийн 92 улс оронд дахинд 205 тун коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ. Өдөрт дунджаар 6.5 сая хүн вакцин хийлгэж байна.
Ер нь вакцин хийлгэхийн гол зорилго, ялангуяа ковид-19 цар тахал дэлхий дахинд гарсан энэ үед халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах, хүндрэл эндэгдлээс сэргийлэх зорилготой. Эдгээр нь тодорхой хугацааны дараа 2-3 хоногт аяндаа зүгээр болдог. Гэхдээ энэ нь хүн бүрт заавал гарах ёсгүй. Хүний биологийн онцлогоос шалтгаалан 10-15 хувьд нь гардаг.
Олон хүн зэрэг вакцинд хамрагдсанаараа бусад вакцин тариулаагүй хүмүүст мөн үйлчилгээ үзүүлдэг Хүн амын дунд сүргийн дархлааг тогтоох зорилгоор вакциныг хийж байгаа юм.
Одоогийн байдлаар АНУ-27.882.557, Израиль-731.037, Их Британи-4.105.679 гэсэн гурван орон ковидын эсрэг дарлаажуулалтад иргэдээ сайн хамруулсан, хүм амын 30-90 хувийг хамруулсан байна. Үүний үр дүнд коронавирусний өвчлөл өдрөөс өдөрт буурч байгаа.
Бидний хувьд коронавирусний эсрэг вакциныг богино хугацаанд хийх нь цаашдаа манай орны хувьд голомтын тархалтыг тахал тархалтанд хүргэхгүй, урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.
Манай Улсын хувьд 150 мянган тун Оксфордын АстраЗэнэка вакциныг хүлээж авлаа.
Иргэдийн зүгээс анхаарч байгаа нэг зүйл нь вакцин тарьсаны дараа урвал, хүндрэл юу байна вэ гэдэг асуулт байна. Ямар нэгэн вакцин, био бэлдмэлийг хийлгэсний дараа хэсэг газар болон ерөнхий бие махбодийн хамарсан хариу урвал өгдөг.
Энэ урвалыг нэгдүгээрт хэсэг газрын урвал, хоёрдугаарт ерөнхий бие махбодид үзүүлж байгаа урвал гэж ангилдаг.
Хэсэг газрын урвал гэдэгт нь тариулсан хэсэг газраа өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалагийн булчирхай зочих зэрэг өөрчлөлтүүд гарна.
Харин халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшлын урвал үзүүлэх шинж тэмдэг гарвал ерөнхий бие махбодийн хариу урвал гэдэг.
Сэтгэгдэл ( 3 )
Ахмад настангуудад , Вакцины дараа ямар өөрчлөлт илрэх вэ? Илэрвэл ямар арга хэмжээ авах вэ? Тодорхой хэлж өгөөчээ ! Даралт ихэсвэл яах уу? , бөөлцөс хүрвээл яах уу? Бие чичирвэл яах уу? Дэлгэрэнгүй ойлгожтой хэлж өгөөчээ Нарангэрэл эмчээ ? ? ?
vactsin olon uvcnuus hamgaalna hun turulhtun uunii hucheer uvcnuus hamgaalagdsanshuu .\n
Энэ хүн ард иргэдийн зарим энгийн бөгөөд сайн мэддэггүй урьдчилан сэргийлэх арга зэргийг ярвдаг зүгээр санагддаг.