ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.24, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 26058 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнээс 9 тохиолдол илэрлээ. Ингээд "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 131 тохиолдол батлагдлаа. Үүнээс 59 тохиолдол нь анхны шинэ халдварууд, 72 нь хавьтлууд байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1914 батлагдсан тохиолдол болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2240 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт 67 хүн эдгэрч гэртээ гарлаа.
Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2755 болсон. Үүнээс эдгэрсэн 2070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ