А.Амбасэлмаа: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр 131 тохиолдол батлагдлаа

2021 оны 02 сарын 24

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.02.24, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 26058 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнээс 9 тохиолдол илэрлээ. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 131 тохиолдол батлагдлаа. Үүнээс 59 тохиолдол нь анхны шинэ халдварууд, 72 нь хавьтлууд байна.

Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотын хэмжээнд 1914 батлагдсан тохиолдол болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2240 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт 67 хүн эдгэрч гэртээ гарлаа.

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2755 болсон. Үүнээс эдгэрсэн 2070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн байна.

Одоогоор 670 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн байна.

Сүүлийн хоёр хоногт хавьтлын тоо 116-аар нэмэгдэж, ойрын хавьтал 812 болсон байна. Хоёр дахь хавьтал 96 тохиолдлоор нэмэгдэж, 1502 болсон.

Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал БГД-3, БЗД-10, СБД-2, СХД-6, ХУД-9, ЧД-2 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Мөн "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд БЗД-ийн 5, 6, 12-р хорооноос шинээр бүртгэгдсэн байна.

Top